Thursday, May 29, 2008

Фүжи ууланд гарч алсын бараа харав (төгсгөл)

(үргэлжлэл)
Мацаж нэг уүзээд (мөлхөж нэг үзээд гэж худлаа ярив) амарч нэг үзээд ариа гэж Фужи саны оргилд хөлөө тавиж 4мөчөө амараах алтан завшаан тохиож уужуу нэг амисгал авч орчин тойрноо нэг сайн гүйлгэж хараад лаг хийтэл суугаад амисгалаа дарахын сайхныг яг юутай зүйрлэмээрч юумбэдээ!Гүй тэгэхэд бас үгээр илэрхийлж үсгээр бичихийн аргагүй сайхан сэтгэл төрж байсан шүү.
За тэгээд бид хэд ч хөөрч гүйгээд,тэнд ч энд ч зургаа авхуулаад нэг хэсэг л бужигнаад өнгөрөв.Фужисаний салхи аагтай хүчтэйг ни ч хэлэхүй бүүр авч шидчихгээд еэр тухтай зогсож орчин тойрноо харах боломж олгохгүй шороогоор зүгээр нүүр нүдгуй зодоод айлааш дээ би буур сүүлдээ.Өөрөөсөө харамлаж харамлаж Фужисангийн орой хүртэл цүнхэлж ирсэн сүүтэй халуунцайгаа уух санаатай халуун саваа нээтэл оодоос хүйтэн цай сайнуу гэдэг бнашдээ харин хэхэ.Ямарч байсан сүүтэй халуун цайгаа Фужисан дээр ууж үзэхийг анхнаасаа зорилгийнхоо нэгд багтааж явсан би хүйтэнч гэсэн сүүтэй цайгаа бусад найзуудтайгаа хувааж уугаад үлдсэнээр ни хангай дэлхийдээ цацал өргөж зорилгоо биэлүүлвээ гэж.
Даарч ч байх шиг за ер ни тэгээд бид хэд эртхэн буя гэж шийдээд уруудах замдаа оровоо.Засчихсан сийрэг шороотой замаар доошоо буухад заримдаа өөрийгөө зогсоож дийлэхгүй шууд гүйчихгээд ёстой балай юм билээ.сийрэг шороотойг ч хэлэхүү гуталд шороо ороод үзээг:үйгээ үзэв.Манай Нямка гэж нөхөр айлийн танхил охин Ариукаг уулийн уруу авч гүйгээд торомс гишгээд ч зогсож чадхааргүй хурдийг олоод эцэс сүүлд ни шийдсэн арга болох савж унах аргийг хэрэглэж Ариукаг маань баллах шахаж амаар мини элэг бөөрийг минь гаргачих шахаж билээ,айсан гэж жигтэйхэн.Нямкад хэлхэд дахиж айлийн охин уулийнуруу хөтөлж гүйвээ.(наргиа байлаа)
Тэгж тэгж ариа гэж нэг тэгш газар хөл тавиж тэгшхэн явахийн жаргалийг эдлэх ни тэр.Тэгшхэн газар гэж ийм жаргалтай байдаг билүү гэх зэрэг их л юум бодогдовоо.5合目дээрээ ирж баяарласан гэж жигтэйхэн.Эсэн мэнд бууж ирсэн бид баярлаж байнаа гэж жигтэйхэн тэгтэл Нямкагийн маань түруувч олдодгүй ээ.Түрүүн л уулийн уруу бууж байхдаа гээсэн бололтой.Бид хэд бас жаахан сандралтийн байдалтай болж яриж хэлэлцээд шууд цагдаад очиж хэлэх болоод,шороо тоосоо гөвөөд машиндаа орж явчилаадаа.
Бид дөнгөж 5合目дээрээ байгаа болхоор машинаараа бас л доошоо уруудлаадаа.Гэхдээ бид ямар хөлөөрөө уруудаж байгаа биш юунд ни ч яадрахвэ дээ.Уруудаад л байлаа,Тэгсэн Тэгшээгийн маань дотор нь муухайраад байна гээд замийн хажууд зогсох боловоо.Машин зогслоо Тэгшээ буулаа.урдаас бөөн утаа!гясуун үнэр!Яасан?яасан гэхлээр уруу газар тормосоо гишгэж явсаар байгаад урд дугуйний наклад ни маклад болж байсан болхоор тэгсийн билээ.Би ч туршилгагүйтээд баахан л сандрав.Хашир жолооч Хүдэр хамт явсан тулдаа наклад халсан бна гэдэг оновчтой мэргэн оношийг А У гэхийн хооронд тавиж сэтгэлийг минь амараалаа.Тэгшээ маань ч гайгүй болж машиний накладаач жаахан хөргөж байгаад бид дахин хөдөллөө.
Нави гийнхаа зааж өгсөн хамгийн ойрийн цагдаа дээр очоод зогсох гэхлээр зогсоол олдохүй дахин нэг тойрог хийвээ гэж.2дахь тойрогтоо Худэр Нямка 2оо буулгаж орхихоор болж оорсдоо комбинэ дээр очиж хүлээхээр болов.Тэгсэн маниа 2 хүн байдаггүй ээ.Бид нарийн утасний цэнэг ч дуусаж байсан болхоор холбогдох боломжгүй.ингээд дахиад ногоо цагдааруугаа машинаараа тосох болоод дахин хөдөлвөө.Дөнгөж хөдлөөд Ариукагийнхаа заасан замаар эргэтэл нэг л бишээ,За ингээл хурдний замруу буруу явж ороод буцахдаа шороо тээх гэгч нь болох нь гэж ямар их айваа.эндээс гарах гэж 80 н жил болно доо .Нөгөө 2 маань баахан хүлээх нь гэх зэрэг машинаа хугацаанд нь буцааж огч чадахгүй болохнь гэх зэрэг бөөн бодол толгойд эргэлдээд бүүр балмагтаж орхивоо гэж.Манай худал зам заадаг Нави маань зам зааж өгөх шинж ч алга.Арай гэж Нави гаа аргадаж байж замаа заалгуулж аваад ариа гэж нөгөө конбини дээрээ очиж байж нөгөө 2 ийгоо суулгаж аваад Одавара луугаа хөлгийн жолоогоо залваа.
Зам гэж бөөн тугжрэл гэлдрээд л гэлдрээд л машинаа буцаах цаг дөхөөл дөхөөл.Тэгж тэгж ингэжингэж ариа гэж явж байтал туннэл дотор яг урд талийн машин мөргөлддөгийнбадаа харин ч нэг,Харин ч гайгүй бсануу жолооч нар нь бууж ирсэнээ юум ярилцаж байсанаа буцаад суугаад явчинэлээ.Бид явсаар л зам бөглөрөөстэй…Бинзэн хийх санаатай бас баахан хөглөсийн байна,Хүдэрээ Нямка 2 л гал мал алдах гээд бсан уу ясан буу мэд би машин дотроос гараагүй болхоор мэдээгүй.Инээлдсэн л 2 юум орж ирнэлээ.Ингэж тэгсэний эцэст бид эсэн мэнд машинаа бүрэн бүтэн буцааж огж билээ.
Их ч дурсамжтай мартагдашгүй аяалал болж, их ч сайн найзуудтай болсон аяалалийг сэдсэн Ариукадаа эцэст нь баяарлаа гэж дахин хэлий.
(алдаатай баахан бичлэгийг минь зовж байж уншисан таньд ч бас гялаалаа)
teeth_smile

Фужи ууланд гарч алсын бараа харав.(үргэлжлэл3)

(үргэлжлэл..)
Охид маань бие адялаар ороож байгаад тайлж эхэллээ.хувцасаа тайлж хуурай орчинд орсон бид нар дулаацах гэдэг ийм жаргалтай гэдгийг тэгэхэд л ам амандаа баталж суулаа.
За тэр ч яахав тэгээд бид уутан хөнжилдөө орж унтах юум боловоо.Даарсан улс байна бас дотроосоо бие дулаацуулах саналийг манай Нямка маань гаргаж бид дуу нэгтээгээр тэр саналийг дэмжиж идээний дээж болсон цагаан архийг гаргаж урдаа тавиад ам жижмийлгүй яриж хундага тавилгүй ууж гарлаадаа гэж за энэ бол наргия байлаа.өөрсдийнхөө хэмжээгээр дотроо халаагаад дулаахан уутан хөнжилдөө шургаад хэсэгхэнч болов нүднийхээ хорийг гаргахаар унтах ажилдаа эрчимтэй орвоо бид.

Нэг сэрсэн гадаа улсууд шуугилдаад нэг л биш.Яав ийв гээд хараад байсан чин нар мандахийг харах гээд улсууд шуугилдаад дуу шуу орж явчихжээ.Би ч шур гээд босох гэсэн боловх нотион хувцасаа санаад бас хэсэг эргэлзэж суутал Ариука Нямка хоёор маань эр зоригийг үзуулж нойтон хувцасийг хуурай хувцас лугаа адил омсоод (өмсөж байхдаа сонин сонин янаг авиа гаргаж бсан)нар мандахийг хархаар яаран гарч одлоо.

Бидний хэсэг үлдсэн нөхөд хэвтсээр л ……..

Хувцасаа тэмтэрч үзлээ.Аа бас эвгүй санагдаж бсан шуу тэр үейин мэдрэмж.Тэр нотион хувцасийг өмсөнө гэдэг ч бас том ажил байлаадаа.Арай гэж омсоод гадаа гарлаа.салхи гэж байгалийн сайхан хатаагч байдаг юм бна.өмссөн хувцас маань дорхноо хатах шинжтэй болоод ирэхийн алдамд овоо урам ордог байгаа.

Улдсэн нотион хувцасаа зууханд ээн байж хатаагаад өглөөний цайгаа ууцгааж хөдлөх бэлтгэлдээ орлоо бид.Урд шоно яж зудэрснээ эрс тооцвол бид бас л золбоолог.
Фужи сан өөд өгсөх тусам уулийн чулуулаг сийрэг болж улаан өнгөтэй болж байлаа.Нэг харсан бид үүлэн дээр явж байхийн.Доошоогоо харж бид ийм өндөрт гарсан аа тэгхэд л мэдэрцгээсэн байхаа.Бидний авиралт шөнөөр эхэлсэн болхоор бид хэр өндөрт байгаагаа төсөөлөхгүй л явж.

Агаар гэж яамар амттай цэвэрхэн сайхан байсан гэж бодноо.Яг л Монголдоо байхад төрдөг сэтгэгдэл тэгэхэд төрж билээ.Тэгж тэгж бид 8合目d амжиллтай гарч ирцгээлээ.Нэг мэдсэн бидний хувцас урд шөнө нороогүй юумшиг хув хуурай болсон байлаа.Хуурай хувцастай байхад хөдлөхөд эвтэйхэн сайхан юум билээ.

Нэг анзаарсан бид урд хойноо ороод уван цуван яавж бна.Эхэндээ бид яамар гоёо дуу шуутай байлаадаа.Найз нарийн маань нудэнд яадарч байгаа шинж тэгэхдээ илрээгүй юум шүү!Тэгж тэгж бид 8.5合目д гарч ирлээ.тэнд ご来光館 гэж байдаг юум билээ.

Дээшлэх л тусам улам л салхи хучтэй болж байхийн.Дээшээгээ харж хэсэг хэвтлээ.толгой эргээд эвгүй оргиж бна гэж жигтэйхэн.Дээгүүр нисдэг жижигхэн онгоц овоо томорцон харагдаж бна.Нээх гайхсангүй.Нэг гайхсан юум ни гэвэл үүл гэж их сонин юум билээ.Тэр чигтэй ус л гэсэн үг.ьүүлэн дунд орхоор хүч султай шүршуурт л орсонтой адил болдогийн билээ.

( дараа үргэлжлуулийг ни бичий.ажил дээрээс бичих жаахан хэцүү юум)

regular_smile teeth_smile

Фужи ууланд гарч алсын бараа харав.(үргэлжлэл)

ургэлжлэл,…
Бие сэтгэлээ засацгаасан бидний хэсэг нөхөд гар чийдэнгээ гаялалзуулаад дуу хоолойгоо жингинуулээд дуу шуутай сүртэй ниь аргагүй модод дунд орж явчлаадаа харайнч нэг.Өө эхэндээ юм бүхэн сонин санагдаж хүрч тэмтэрч үмзмээр санагдаад хав харэанхуй ойд хэдэн залуус гар чийдэнгээс өөр орчиноо гэрэлтүүлэх юмгүй урагшаагаа дайрч явхад миний дотор Юүрийн Галаавийн Цэцэрлэгт Хүрээлэн гэдэг киноноос өөр юм ер орж ирэхгүй бас л гоёо мэдрэмж төрж явсан шүү.

Эхэндээ дуугаа дуулаад их цоглог явж байлаа,Тэр үэд удахгүй бороо орж будаа болохоо бид хэд төөсөлөхчгүй сайханч явждээ.

Нэг мэдхэд бид нар 6合目 д хүрээд ирлээ.ийм хурдан уу гэж дотроо бас битүүхэндээ бодов.Энэ байдлаараа гэхэд ер нь ухааний юм бодогдов.Хэхэ миний энэ зануу!?Хэсэг амарч зарин нөхөд маани 一服 хийсний дараа бидний дардан биш зам цаашаа зураав.Халууцаад хувцасаа нимгэлж явсан маани уулийн нуцгэн талд гаруут салхи биэ жихууцмээр нэвт салхилж жиндуулж эхэлсэн тул овлийн одон куртикээ омсож аваад салхи нэвтрэхээргүй сайхан болоод аяалалаа үргэлжлуулвээ.

За тэгтэл гай газар доороос бороо үүлэн дээрээс гэгч ни болж хурмаст тэнгэр уйлж гарлаа.Хурмаст тэнгэрийг аргадачих аавийн хүү бидний дунд байгаагүйг ч хэлэхүү бороонд нэвт норж явсанч бид цоглог л дуулж явлаа.(нэг л хүн маани дуу шуу ни цаашаагаа орж явсийм)

Бороо улам л ширууссээр ……ширууссээр.Нэг мэдхэд омсож явсан бүх хувцасийг мини борооний ус нэвтэлж ер ни л биш болж эхэлдэг байнашүү.Зарим нэг маань уйлхуу дуулхуу л болсон байх сүүлдээ.Шалба норсон хувцас миний хундэрсэнийг ч хэлэхүү нэвт нороод даарч бээрсэнийг ч хэлэхүү хөдлөхөд ч хүртэл дургуй хүрмээр болж бнаа.

Тэгж яваад нэг харсан маниа Шимизу маань нэг л бишээ.Улээхэд уначихмаар ч юум шиг заримдаа санагдаад энэ мааниь бидэнтэйгээ хамт өшөө дээшээ авирч чадах боловуу гэж ч бодогдох болов.Ариука Нямка хоёор маань байдгаараал Шимизу г асарч амраалгаж явлаа.За ер ни би авирч чадахгүйнээ гэж мань хүн өөрөө ч хэлж бна.Тэгж тэгж Шимизүтэйгээ урд хойноо орж явсаар ариа гэж 7合目 д хүрч даарч бээрсэн бид бушуухан л дулаанхан байранд орхийн түүс боловоо.Гэгтэл санал гарч дулаахан байранд орж хувцас хунараа хатаагаад явхуу энэ чигээрээ цааш зүтгэхуу гэдэг санал дээр талцаад хонох шийдвэрийг санал нэгтэй батлаваа бид хөөрхий.

Хоноглох хэлэлцээрийг Хүдэрээ маань хийхээр болж яваад баахан удаж байж ирэв.山小屋д нэг хоноглоход нэг хүний 6300 гэдэг юмдаа.Гайхсангэж жигтэйхэн гэдхээ Дулаан хоновол 1000 лан гэдэг шиг цагаа тухаар яж ийгээд мөнгө босгоод дулаахан 山小屋 гийн босгийг дававаа.Ууднээсээ л эхлээд биднийг いじめ дэж эхэлсэнлдээ.Нойтон хувцастай бол оруулахгүй учираас бүх хувцасаа тайлж уутанд хийгээд бариж ор гэнуу!
Дургүй ч хүрэх шиг.Гэхдээ яя гэхэв банид нар ни тайллаа.Охид маани л жаахан хэцүү бсан боловуу.

(ьургэлжлэл бий)
wink_smile

Фужи ууланд гарч алсийн бараа харав би

Ноднин намар хэсэг нөхдийн хамтаар Фужи ууланд авирсан тухай бичсэн тэмдэглэлээ та бүхэнд сонирхуулья.

Фужи ууланд гарч алсийн бараа харав би

Өнгөрсөн хагас сайндбидний хэсэг нөхөд Фужи ууланд дайралт хийж уулийн оргил булаацалдах их зорилго өмнөө тавайд гараагаа ЖР ийн Одавара экигээс эхэлж адал явдалт аялал маань эхэлсэн юмаа.

Анхнаасаа л хөгжилтэй юм болох нь зөн сонгоор надад мэдэгдэж бсийн билээ.манай аялалийн багт шижигнэж шажигнасан 6 н Монгол、шижигнэж шажигнах шахсан 1 Япон залуу нийлээд гарийн 7 бишээ 7 хүнтэй баг бүрдэж бидний аялах зам шулуун болсийн.

Манай машин барих Япон найз маань үнэмлэхээ санаатайгаар биш санамсаргүйгээр орхиж ирсэнээс болж би гэдэг хүн бүтэн жил хагасийн дараа машин барих эрхийг гартаа оруулж 6 хүний ами насийг нэгэн цагаан машинд суулгаад осол авааргүй найдвартай давхих нандин уургийг өөртөөн хулээж нүд завчилгүй замаан ширтэж,ам жимийлгүй буу халж ,чих салгалгүй хөгжимөө тавиж явлаа.

Тэрнээс өмнө бид хоолонд орсийн.тэр газараасл эхлээд үйлчилгээ гэж цалгарсан газарууд эхэлсэн юмдаг.бидний захиалсан хоолийг дандаа будилж авчирч огоод бид хэд хоолоо уван цуван идэж билээ.за тэгээд ариа гэж ходоодоон баярлуулаад хөлгийн жолоогоо Фужи санлуугаа чиглүүлхээсээ өмнө нийтээрээ патэраан татуулах гэж бас хэсэг хогжилдож ариа гэж нэг хүн гуйсан маань шал согтуу өвгөн байж эгзийг ни тааруулж байгаад бидний зургийг лайтай сайн авсан бналээ.согтуу хун сохор ухаантай гэдэг мань хун гайгүй зураг авсан байналээ.(дараа зураг оруулна)

Аялал эхэллээ.миний хажууд зам хотлогчоор зохион байгуулагч Ариука маани суугаад
Би гэдэг хун баахан биеэ бариж явлаа.буруу заадаг Нави гаас болж, буруу зам хэлж буруу замаар явуулдаг Ариука 2ийнхоо ачаар баахан будилж буруу замаар будаа тээж буцахдаа зов замаар орж явлаа.(би буруугуй гээд бүх буруугаа бусдад чихэв хэхэ)

Хурдний замаар анх удаагаа давхиж үзэж байгааг ч хэлэхуу нүд цавчилгуй замаа харж явлаа.(нүднээс нулимс гоожоод нүд цавчилгүй харна гэж худлаа юм билээ).

Намайг хооруулж байгаад давхиулах санаатай Хүдэр ээ атаман баахан хөөргөж бна,Буяа жийгээд өг жийгээд өг,би яг хөөрөх шахаад 130 хүргээл болисон.Олон хун суулгачихаад тэгж давхиад ч яахав гэж бодоод би жаахан даруухан байсан л даа.
За тэгээд 高速料金төлөх гэж машинаа дөхүүлж зогсоох гээд чадахгүй сунгалтийн дасгалийг нилээд хэд хийсний хүчинд овоо гайгүй сунадаг болсон,
Нээрээ Пужэ эгч замийн турш бүх мэддэг маниа уншиж явсан,за тэгээд надад мэдэгдэлгыигээр амандаа маани уншижявсан хун олон биз.машинаас буугаад нээх их урт амисгал авч байхийг би 2 нүдээрээ харсан л юмдаг.

За тэгээд бид нар Фужи ууландаа зоволтгүй ирж(нэрэлхэв)машин дотроо хувийн бэлтгэлээ баахан базааж байгаад.гар чийдэн болсон баахан дуу шуутай залуус оройхон гарч ширүүхэн дайрахаар Фужи уулруугаа гараад огч билээ.

Эхнээ газар маань 00 байж таарав.нээрээ тэнд 00 ни 100 ен юм билээ.(зарим газраа200ен ч бсан)

Бүх юм жин тан болоод дайралт 11.45мин аас эхэллээдээ.

(Үргэлжлэл бий)
wink_smile