Tuesday, July 22, 2008

Наран улсын дээвэрт



富士山
Наран улсад ажиллаж,сурж амьдарч буй бидний хэсэг ВИМО-чид (найзууд)эв санаа зориг хүслээ нэгтгээд Фужи уулын оргилд авираад ирлээ.Хоёр өдөр нэг шөнө дуулж, инээж хөөрч хамтадаа нэгэн цагыг хэзээч мартагдахааргүй сайхан өнгөрүүллээ.
Та нартаа баярлаа.
Урьд бид Фужи ууланд л авираад буцдаг байсан бол одоо нэг ранк ахиулж нэг доор бөөндөх хувилбарлуу шилжлээ.
Энэ удаад бид 白糸の滝、Fujikyu High Land、Fujisan,Onsen гэх мэт сайхан олон юм үзлээ.2 машинаар сайхан давхилаа.Уулын замыг олон мушгирааг мэдэрлээ.Цангисын дахидгыг харлаа үзлээ.Манай хэдийн ямар доргиог бүр мэдэрлээ.Би ч удаан давхих юмаа гэж баахан л үгээр хэлүүлэв хэхэ.Бид ёстой амандаа гашуун нясуун юм дусалч хүргээгээгүйгээр урьд хожид дуулдааггүй аялал,амралтыг хийсэндээ өөрснөө ч гайхаж сууна.
Бидний 15 аялагч маань ихэр хоёр VOXY-д хуваагдаж суугаад аялалын эхний маршрутаа 白糸の滝-г сонгож хөлгийн жолоогоо чиглүүллээ.Замын эхэнд би урдаа гарж давхиж байсан боловч хойд машины хэд хэт доргиогынх уу давхих дуртайгынх уу урд гаран давхиж бараа сураггүй болж нүд алдахын өмнө би аргагүйн эрхэнд хаазаа нэмж нэхэн очив.Тэгж нэг алдахаа шахаад хаширсан тул түүнээс хойш байна урд хойноо орж явлаа.
Бидний зам уулын зам тул их эргэлт тойрог ихтэй эвгүйдүүл зам байлаа.Замдаа бүтэн эргээд босчихсон машиныг ч хэд хэд үзэв.Уулын огцом эргэлтэнд том автуус зөрхөд манай хэдийн бөгсний булчинч мөн ч их чангарсандаа.
эхний газраа ирлээ.Их усний чимээ ёстой алжаал тайлдаг үнэн шүү.Усны чийгний үнэрч хамар цоргиод дээрээс унах усны чимээнд бид ёстой сайхан амарсан.Сэтгэл хөөрөөд зарим хэд маань хүрхрээний доор очиж зургаач авхлуулсан.За тэгээд тэнд анх удагаа багаараа зургаа авхуулж мөнхжүүллээ.Тэндээс буцах болход бяцахан сандаралд орцгоовоо бид.Нэг машины маань түлхүүр усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болов хачив ийв гэж хэдэн эрчүүд нь сүрийг ч үзүүлэв.Тэгж тэгж эрлийн үзүүр сургаар гэдэгийн замаар ОО оос түлхүүрээ олж чирж ирэв.Задарсан муу түлхүүрийг хэдэн эрчүүдээрээ дундаа хийж баахан өшиглөсөний дараа санаа сэтгэлээ засаад бид хөдөлвөө.
Конбинэд очиж бяцахан амараад хаашаа явхаа ярилцав,Тэгээд бид Fujikyu High Land явхаар тохироод хөдөллөө.Зорисон газраач ирцгээв.За тэгээд тэнд очоод амьд явах сайханыг нэг сайн мэдэрч жэт костаа-д сууж хамаг булчингаа нэг чангалцгаав.хэхэ
Тэрнийг ярих ч юм биш.Нэг үгээр хэлүүл амьд явах сайхныг тэндээс мэдэрсэн хэхэ.
Тэндээсээ хөдлээд хоолны газар орж ходоод гэдсээ янзалаад Фужи санлуугаа хөдөллөө бид .Замын туршид манай машинынхан дуулж явлаа.Хоолой сөөсөн үү яасан нэг мэдсэн дуу ч гархаа байсан.
Фужисандаа иртэл машин зогсоол гэдэг нэг тамтаа учирдаг юм байна.Арай гэж нэг зогсоолыг бий болгож нэг машинаа зогсоож бид хэд дээшиллээ.тэгж тэгж арай гэж нэг зогсоолд машинаа тавиж доорос нөгөө хэд маань ч авирч ирж манай багынхан авирах бэлтгэлдээ орлоо.
(үргэлжлэлийг дараа бичнээ)