Thursday, November 6, 2008

Намайг ав

Мөнгө бүхнийг шийдэх болжээ
Мөрөөдөөд ч би баяжиж чадахгүй нь
Хайр сэтгэл мөнгөөр олдох болжээ
Хайгаад ч би эхнэртэй болж чадахгүй нь
Дуудлагын хайр зарлаж байна
Дуртай үнээрээ намайг ав
Хүүхнүүдээ! Охидуудаа!Намайг ав
Хүссэн үнээрээ ав
Манай найзууд эхнэр авсан
Зарим нь одоо жирэмсэн гэсэн
Харинби чинь ганцаараа үлдсэн
Хайр сэтгэлд бүтэлгүй хэвээрээ
Дуудлагын хайр зарлаж байна
Дуртай үнээрээ намайг ав
Хүүхнүүдээ! Охидуудаа!Намайг ав
Хүссэн үнээрээ ав
Баяжиж байгаад, эхнэр авах бодолтой
Авсан хойноо аятай амьдрах санаатай
Хувийн амьдрал минь инээд баяслаар дүүрэн
Миний амьдрал байгаань ердөө иймэрхүү

Үг:Ө.Содгариг
http://music.gogo.mn/default?view=audio_player&mode=audio$7118