Sunday, December 21, 2008

Сар шиг хол

Дуучин Лхагваа ах маань "Сар шиг хол " гэдэг шинэ дуу гаргажээ.
машид их таалагддлаа.таалан сонсонуу


Лхагваа : Сар шиг хол

Сар шиг холын газраа дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан юм
Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм
Халуун хүйтнийг ажралгүй гүйсийм
Харийн хүмүүс наанаа хүрээлж цаанаа хүйтэн

Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил гололгүй хийсийм
Зоосний нүхээр хорвоог хараагүй
Зорьсоноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсийм

Сар шиг холын газраас дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Аугаа түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна

Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ

Хэн ч албадаагүй би өөрөө л явсан юм
Зуурхандаа нутгаа бодсийм
Ийм л амьдрал үзэх гэж би тэмүүлсийм
Эргэж очоод нутагтаа үүрд амьдарна

Сар шиг холын газраас дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Аугаа түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна

Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ

Сар шиг холын газраас дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зон Монголынхоо зоргийг дуулахгүй гээд яах вэ

Monday, December 15, 2008

Another day in paradise

Хуучны дуу сонсох сайхан.Энэ дууг би 10 жилийн жаахан баньд байхдаа анх сонсож байснаа санадагын.
Нэрийг нь даанч санадаггүй байсан өчигдөр Улаанбаатар-д шинэ жилийн тухай ярих гэж очоод сууж байтал чихэнд нэг л танил дуу сонсогдоод тэгж энэ дууг олж авсан төөх бол иймэрхүү.
за таалан сонсоод үздээ
Phil Collins - Another day in paradise

Friday, December 12, 2008

10 жилийн нандин дурсамжуудын нэг

Энэ бичлэгийг үзсэн хэн болов 10 жил санаанд орноо гэдэг т итгэлтэй байна.Бидний үед сурах бичэг эд нар чинь барагтай бол шинээрээ олдохгүй дээд ангийн ах эгч найз нараа панаалдаж хямдхан авдаг байж.Энэ тэндээ зураг зурсан,зарим хуудас нь дутуу эд нар тийм л ном их байдаг байж.Би анх нэг их зураг зурсан 5-р ангийн тооны ном аваад учирийг нь ч мэдэхгүй явж байхад хажууд суудаг Баагий номыг маань авч үзчээд надад анх номын буланд зурсан анимэ-г нь үзүүлж билээ.За тэр үеэс хойш миний бүх ном тийм анимэ тэй болсондоо хэхэ.
миний хамгийн анхны хийсэн зурган анимэ бол нэг сум яваал байна яваал байна гэнэт зүрх гарж ирээд тэгээд зүрхийг сум очиж ононгуут loveүерхэлгэдэг бичиг болж дуусдаг анимэ хийсэн.Тэрний дараа буугаар хүн буудаад сум ононгуут нөгөө хүн маань үхээд цус нь хананд наалдаж байгаа эд тар.Бүр сүүлдээ нисэж яваа онгоц буудаж унгадаг анимэ ч хийж байсанаа санаж байна.
за олон юм нуршчихлаа ингээд үздээ ;)

Wednesday, December 10, 2008

Төрийн өмнөөс оготно боож үхнэ

Төрийн өмнөөс оготно боож үхнэ гэдэг үг байх.
Яахав би бас жаахан улс төржөөдхий.Яагаад юунаас болоод би цухалдаад эхлэвээ гэхлээр Монголын сонин уншихлаар энэ хэдэн удирдах албан тушаалтан эр баригч хэдэн хүний шийдвэр,гаргасан шийдвэр тогтоолыг нь гүйтцэтгэж чадахгүй байгаа хэдэн ухантсан хүмүүсийг нь хараад зүгээр сууж чадахгүй бөгс загтнаад байх юм.
Учир иймээ:
1.Парламентын шинэ ордоноо Засгын газрын ордонын арын цэцэрлэгт хүрээлэнд барина гэнээ.Хотод үлдсэн бараг цорын ганц гэхэд хэлсдэхүй цэцэрлэгт хүрээлэнгээ ингээд өөрсдөө устгаад байх юм.Ам үйлдэл хоёр нь зөрдөгөө яруу тодоор харуулаадаа.За яахав тэгээд тэр байшиндаа шамбааралдаад байж байг
2.Шинэ төрөх бариа гэж төсөвт нь хөрөнгө суулгаад өгөхлээр тендэр нь будилаад нөгөө хэд нь газар олдсонгүй гэдэг шалтгаанаар барилгаа барихгүй байсаар байгаад дашийн шог энэ жилийн төсөвт нь эмнэлэг барих мөнгө нь тусгагдаагүй.Цаасан дээрх аман дээрх шинэ төрөх минь Хурдан л баригдаж үзээсэй.
3.Хүүхдийн парк байсандаа биднийг жаахан байхад ганц очдог газар байсан.тгэтэл одоо яав Монголын Дэснэй Ланд байгуулнаа гээд бас газар этэр дээрээ нөгөө хэдэн кампаниуд нь юм үзээгүй юм шиг чиний миний гэж булаацалдаад,нөгөө барина гээд байсан Японы Иточү нь яасан бүү мэд ингээд нэг сайхан балгас болоод хувиргачих юмаа нээрээ бичхээр нээрв хүрээд кэйбөрдөө аваад шидчихмээр санагдаад байх юм.
за за шал дургүй хүрчихлээ бичүүл бичих юм зөндөө байна дургүй хүрчлээ.
..............................хулгана боож үхдэгүйл байхгүй юу!