Thursday, November 29, 2012

Сэтгэл сэргэнээ

Энэ бичлэгийг үзээд сайхан сэтгэлээ сэргээгээд аваарай. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс бидний эргэн тойрон их байгаашүү.

Thursday, January 13, 2011

Хөх тэнгэр хамтлаг - Үзэсгэлэн төгөлдөр эх орон



Хөх тэнгэр хамтлаг - Үзэсгэлэн төгөлдөр эх орон

Хун цагаан үүлсийн цаагуур
Хурц шаргал наран наадаад
Зэгс хөөмийлгөх нуурын мандлаар
Зэрвэс зэрвэс салхи тоглоод
Амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа
Алтан наран сонстол дуулж чамдаа би хэлье
Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ

Олон оддын доогуур
Оргил уулсын дээгүүр
Очих ирээдүйн зүг
Хүсэл хайрын дуу минь
Хүрэх алсын гялбаа тосдог
Халуун сэтгэлээр бүтсэн
Дуу хуур минь

Уудам шаргал талын дээгүүр
Уртын дуу эгшиг татаад
Уулс зэргэлээх алсын алсад
Урт холын бодол хөврөөд
Алсын ирээдүй хүсэл чамдаа
Эгнэгт үнэнч хайртайгаа
Алиман саран сонстол дуулж
Энхрий чамдаа хэлье
Ган хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ

Олон оддын доогуур
Оргил уулсын дэгүүр
Очих ирээдүйн зүг
Хүсэл хайрын дуу минь
Хүрэх алсын гялбаа тосдог
Халуун сэтгэлээр бүтсэн
Дуу хуур минь

Monday, September 13, 2010

ИНЭЭМСЭГЛЭЛ- ЗҮРХНИЙ

ИНЭЭМСЭГЛЭЛ- ЗҮРХНИЙ ҮГ



ЗҮРХНИЙ ҮГ

Зүрхнийхээ үгийг чамд хэлюу гээд
Зөн билгээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санан

Хайрт минь чамдаа би яаж хүрнэ гээд
Харцаар чамтай ярьж билээ
Хайрт минь чамдаа би яаж хүрнэ гээд
Харцаар чамтай ярьж билээ

Саяхан орсон бороонд шүүдэрцэг
Намуун байгалын гоёхон цэцэгүүд өнгө өнгөөр алаглаад

Намайг чамтай учруулах гээд
Найдвар ганхан бүжнэ
Намайг чамтай учруулах гээд
Найдвар ганхан бүжнэ
Зүрхнийхээ үгийг чамд хэлюу гээд
Зөн билгээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санан

Хайрт минь чамдаа би яаж хүрнэ гээд
Харцаар чамтай ярьж билээ
Хайрт минь чамдаа би яаж хүрнэ гээд
Харцаар чамтай ярьж билээ

Saturday, July 31, 2010

Өөртөө л итгээрэй

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй


jich:zohiogchiig ni medehgui tul hultsel ochii!

Saturday, June 13, 2009

АНУ-Экс Ерөнхийлөгч Буш(эцэг Буш) 85 насны ойгоороо дахин шүхрээр буулаа.

АНУ-Экс Ерөнхийлөгч Буш(эцэг Буш) 85 насны ойгоороо(6/12) дахин шүхрээр буулаа.
Урд нь 80 насны ойгоороо ч бас шүхрээр бууж байсан билээ.Бүр түүх сөхүүл Дэлхийн 2-р дайнд оролцож явах үедээ Япончуудад онгоцоо буудуулж шүхрийн тусламжтайгаар амь гарч байсан түүхтэй хөгшин бурхи билээ.
Насны эцэстээ ч гэсэн адил явдал сонирхогч гэхүү дуртай зүйлээ хийж чадаж байгаад бахдаж байна энэ хүнийг.


Thursday, March 19, 2009

Бэр гуйлт

Бидний өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ их ёс төртээ уламжлалаа хадгалж, мөрдөж хойч үедээ уламжлуулдаг нандин уламжлатай билээ. Харин бидний үед энэ уламжлал маань жаахан тасарах хандлагатай, эсвүл бид жаахан үл тоосон шинжтэй байдаг болсиймуудаа.Саяа блогоор тэнж яваад бэр гуйх тухай олж уншаад дээр уншаад авдарандаа хийчихсэн байсан нэгэн бичлэгийг санаваа гэж.Ийм юм байналээшдээ.Манай өвөг дээдэс чинь эртнээсээ бэр гуйхдаа их ёсорхог ард түмэн байсан юм билээ. Хүүхний талынхан хүүгийн талын удам угсаа, хөрөнгө чинээ, зэрэг зиндаа их хардаг. Гэр бүл болох гэж буй хосын хайр сэтгэл бол нэг их голчлон авч хэлэлцэгддэггүй яваандаа дасдаг гэсэн ойлголттой байсан юм билээ. Хүргэний талынхан бэр гуйхаар ирэхдээ хадаг яндар, дагуул, мануултай бөөн сүр бэрийнд айлчлах ба нэлээн мэргэн цэцэн үгээр үг хаялцдаг байжээ.
Зээ,
Буга намнадаг нь манайд байна,
Булга зүйдэг нь танайд байна аа
гэж ирээл урсгаж өгдөг байсан гэнэлээ.Бэрийн тал нэлээн дургүйцсэн маягтай охиныг маань тэр тэгж гуйгаад, энэ ингэж гуйгаад гэх маягтай үнэ хаялцуулах болтой болоод явдаг байна. Гуйлгаж гуйлгаж үнэрхэж, тунирхаж байж нэг юм хэзээ авах өгөхөө тохиролцдог байж.За тэгээд бэрийн талынхан хүргэний талыг навс согтоож байж гэрээсээ гаргадаг хуультай гэж сонссон нутаг бүр өөр байж магадгүй ээ. За тэгээд гол ажилаа нугалсан хүргэн хүүгийн ар гэрийнхан найр хуриманд бэлтгэж сүйд болж түлш түлээ идээ ундаа айраг гэр хороогоо бэлдээд бөөн завгүй.
Бэрийн талынхан ч бас дээл хувцас, авдар сав тэргүүтнээ бэлтгэж бэлтгэл хангуулах том ажил өрнөнө. Бэр маань хайр дурлалаараа суугаагүй болхоор хурим найр болох хүртэл их л усан нүдэлдэг, ээждээ нүд чинь хавдчлаа гэж загнуулсаар хуримынхаа өдрийг хүлээнэ. Бэрийн талынхан охиноо явуулахдаа дуртай биш байдаг. Учир нь хүний хүн болоод явчхаар охиных нь хийж байсан үнээ малаа саах, хонь хургаа эргүүлэх, хувцас хунараа нөхөx гээд бүх л ажил нь эзэнгүйдэх хамаг ажилийн голыг нугалагчгүй болохтой ч холбоотой байдаг бололтой юм билээ.Тэгээд өдөр хоног явсаар хурим найрын өдөр ч болно. Хоёр талаасаа хүмүүс уриад, хавь ойрынхныгоо цуглуулаад бэлдчихнэ.Яг тэгээд бэрээ авах гээд очихлоор аав нь охиноо өгөхгүй гэх маягийн юм яриад бараг л буу шийдэмдээ хүрэх маягтай болоод явчдаг гэсэн хэхэ. Энэ ч бас хуучин эхийн эрхт ёсноос угсаатай бөгөөд хөдөлмөрийн хуваарь зөрчигдөж хөөрхий эх нь хохирох гээд байсантай холбоотой юмаа. Тэгж тэгж л найр болж хэдэн өдөр навс найрална. Найр өндөрлээд бэрээ мордуулах болно.Тэгэнгүүт нь хүргэний талынх бэрээ булаагаад зугтаноо хэхэ.За тэгээд нэг гэрт, нэг оронд орчихсон улс маргааш нь бие биеэ харахаас жоохон ичингүйрч байгаад л шөнө болмогц...байдал өөрчлөгддөг биздээ.Товчхондоо иймэрхүү байдаг юм шиг билээ.
тэгсэн oрчин үеийн бэр гуйлт ийм гэнээ хэхэ

ХYРГЭНИЙ ТАЛ:
Тэнгэрийн царайг ажиж Тэрбишийн зурхайг үзэж

Гарахдаа автобусанд сууж гадаа ирээд таксинд шилжиж
v
Орцны жижүүрт байцаагдаж орж ирсэний учир гэвэл:

Шавхай тарьдаг нь манайд байна шал угаадаг нь танайд байна

Урж тасддаг нь манайд байна умайлгаж оёдог нь танайд байна

Агсам тавьдаг нь манайд байна аргадаж унтуулдаг нь танайд байна

Хулгай хийдэг нь манайд байна хувааж иддэг нь танайд байна

Гадуур тэнэдэг нь манайд байна ганихарч хүлээдэг нь танайд байна

Энэ 2-ийг нийлүүлбэл элит биш ч гэсэн эгэл гэр бүл

Төрийн дансанд бүртгэгдэж түмэн олноо баясгах бусуу?

Байр сав хүүд минь одоо алга ч банкинд нь хэдэн юм бий

Их хуралд байдаг том хүргэн иймхэн юмыг аргалах байлгүй

Гаалид байдаг бага эгч нь ганц дүүдээ туслах байлгүй

Эхнэр бид 2 хашаанд гарч энэ 2-тоо байраа өгөх

Эцсийн вариант байгааг эрхбиш та нар болгооно уу?

Хайр энэрэлдээ багтааж хариуг үтэр соёрхоно уу?

БЭРИЙН ТАЛ:
Гэнэтийн зочдын үгийг гээх нь үгүй сонслоо

Эрх ганц охиныг минь рэкэтлэнэ гэвэл гонжийн жоо

Орон байргүй шалдан бандид охиноо бид өгөхгүй ээ

Сонирхол хүсэл байвал солонгост хүүгээ явуул!

Машин, байрны мөнгийг маш хурдан бидэнд ирүүл!

Дүлзэн ах нь цагдаагийн хурандаа

Дүүриймаа эгч нь тойргийг шүүгч

Баяраа дуу нь байрны атаман баяжиж болохгүй ээ та нар

гэнээ хахаха