Thursday, February 12, 2009

Матиас Рүст гэгч Герман залуугийн тухай

ЗХУ-ын түүхэнд нэрээ үлдээж чадсан баруун Германий нэгэн залуугын тухай сонирхуулая.
Матиас Рүст(1968)

гэдэг энэ залуу Хүйтэн дайн шувтрах тийшээгээ хандаж байсан 1987оны хавар 5сарын 28нд Финляндын Хэльсинк хотоос бага оврийн онгоц жолоодон хөөрч ЗХУ-ын зүрх болох Москва хотын Улаанталбайд газарджээ.
Ийм зориг гаргасаныхаа төлөө мань эр их гүрэн гэгдэх ЗХУ-ыг сандралд оруулан түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.
Баруун Германий Ведэл гэдэг хотод төрж,Ханбургид өссөн мань эр Улаан талбайд онгоцоо газардуулахдаа дөнгөж 19-хөн настай залуу байж.Тэр өдөр Рүст Ханбургэд Reims Cessna F172P загварын бага оврын онгоц хөлсөлж,тэр өдрөө тэндээсээ хөөрч,Финляндийн Хэльсинк・Малми онгоцны буудалд түр газардан түлшээ сэлбэж Стоколомрүү буцаж ниснэ гэж нисэх онгоцны хянах төвд мэдэгдээд тэндээсээ хөөрчээ.Гэвч хөөрснийхөө дараа онгоцны залуураа зүүн тийш нь чиглүүлэн удалгүй Финляндын агаарын хяналтын бүсээс онгоцны бараа дүрс алга болжээ.Тэрээр Балтын тэнгисийн эрэг дагуу нисэн төд удалгүй чиглэлээ Москваруу чиглүүлжээ.Энэ өдөр нь аз таарсан гэхүү ЗХУ-ын хил хамгаалахынханы амралтын өдөр байж таарч,хил хамгаалалтын хяналт суларсан хэсэгхэн сиймхийгээр мань эр ямарч хор хохиролгүйгээр 5-н цаг гаруй ниссэний дараа Москва хотын төв хэсэг болох Кремлийн ордны урдах Улаан талбайд онгоцоо амжилттай газардуулжээ.

Онгоцоо газардуулсаны дараахан мань эр газар дээрээ цагдаагыханд баригджээ.

ЗХУ-ын хил хамгаалахынхан Reims Cessna F172P онгоцыг хил зөрчин орж ирсэнийг мэдсэн ч тохирох арга хэмжээг авч чадаагүй байна.Тухайн үед ЗХУ-д шинэлчлэлийг урагшлуулж байсан ЗХУ-ын Нарийн бичгийн дарга Михиал Гобачеив энэ явдлыг завшаан болгож Престройка-д эсэргүүцэж байсан Батлан хамгаалахын сайд болон Агаарын цэргийн нэгдсэн удирдлагч нарыг үүрэгт ажилаас нь чөлөөлжээ.
Ингээд ЗХУ-ыг тэр чигт нь сандралд оруулж томоохон халаа сэлгээ хийлгэсэн мань эрийн шүүх хурал 1987оны 9сарын 2нд Москва хотноо эхэлжээ.

Шүүх хурал дээр Рүст өөрийнхөө нислэгийн зорилгыг ``Баруун Зүүний сөргөлдөөнийгнамжаах энх тайванийг бий болгохын тулд`` гэж өчжээ.Шүүхээс түүнд танхай авирласан, улсын агаарын хил зөрчсөн, хууль бусаар хил нэвтэрсэн зэрэгээр ял тулгаж 4-н жил хорих ял оногдуулжээ.
Мань эр шоронд 432 хоног хоригдсоны эцэст ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Андреи Громикогийн ивээлээр ялаа бүрэн эдэлж дуусахаасаа өмнө улсаас албадан гаргах шийдвэр болгон өөрчилөгдөж 1988оны 8сарын 3нд Баруун Германд буцаж иржээ.
Далимд сонирхуулхад Рүстийн Улаан талбайд онгоцтойгоо газардсан 5 сарын 28 ны өдөрийг одоогын ОХУ-д ``Хил Хамгаалахын Өдөр`` болгожээ.

2 comments:

soulmate said...

Шурик шиг залуу байна
Сая танилцуулга харсан чинь цусны бүлэг ижилхэн юм байна

oyunaa said...

hooh estoi sonsoogui uym bna, sain er bna doo