Friday, June 27, 2008

Нүдний шил

Ээжээсээ төрөхдөө би хараа муутай төрөөгүй л юмсан өөрийн болчимгүй зөрүүд зангаасаа болж л хараа минь муудсан юм.Саваагүй нохой саранд хуцна гэдэгдээ.
Хараа сайтай хүнд хараа муутай хүний зовлонг ойлгох амаргүй л боловуу.Би гэдэг бүтэхгүй этгээд хүүхэд байхдаа хамаатны эгчийнхаа шилийг зүүж газар гишгэх гэж саваагүйтэн тоглож байсны харгайгаар хараагаа муутгах эхний алхамаа хийгээд түүнийгээ мэдэхгүй хөөрч наадан явсан нөхөр.Эгчийн шилийг гуйж авчаад буцааж өгөхгүй эгчээсээ байдгаараа зугтан эгчээрээ хөөлгүүлэх дуртай л байсын байлгүй одоо сайн бас сандаггүй юм.Ямартай ч шилийг нь зүүгээд зугтаж явахад газар өөрөө томбойж ирээд зугаатай санагддаг байснаа санадаг юм.

Тэгж сахилгүйтэж явсаар би бага сургуульд орлоо.3 салаа эгнээний 3-р салааны урдаасаа 3дахь партанд суудаг боловоо.Бид нарыг бага байх үед сургуулын самбар гэж хүрэн бор өнгөтэй байсныг ч хэлэхүүсамбарын алчуураар хэд арчихад хачин зэгэл саарал өнгөтэй болчдог байж билээ.Одоогынхний сургуульд ямар самбар байдгыг мэдэхгүй ч ямартай ч бидний үеийн самбар байхгүй гэж найдий.
3-р салааны 3-р партны би хажуу охиныхоо үсийг зулгааж,ноцолдоол,загалдсан самбар дээрээс багшийн бичсэнийг хуулж бичээд хараа муудах гэдгийг мэдэхүй сайхан л байлаа.

Ингэж явсаар 2-р ангид орлоо.нэг өдөр сургууль дээр эмнэлгийн үзлэг ирдэг юм байна.Өндөрөөс авхуулаад жин зэрэг бүх л юм үзэж шалгаж байнаа.Би ч ангынхнийхаа дунд нотсолдсон шиг бужигнуулж явлаа.За тэгээд охидын үзлэг эхэлдэгийн гэж сэдвээсээ худлаа хадуурах гэж байна хаха.Хараагаа шалгуулах боловоо.Миний ээлж ч ирлээ.Яваад орсон чинь өөдөөс нэг их хөөрхөн эмч эгч сууж байна.Тэгээд надаас асуулаа.
Хараа чинь сайн хардаг уу? би сайн хардаг л гэлээ.Аль эгнээнд суудагуу гэж асууж байна.3-р эгнээний 3-р партанд суудаг гэж хариуллаа.Тэгсэн за юу ч гэсэн нөхөр минь самбар дээрх миний заасан үсэгийг хэлээд бай гэж байна.Би заасан хэдийг нь овоо хараад хэлээд л байлаа.Тэгсэн доороосоо хэддэх эгнээнээс ч билээ нэг жижигхэн нэг муу үсэг харагддаггүй шүү.Харагдахгүй байна гэж хэллээ.Тэгсэн нөгөө хөөрхөн эмч эгч чинь толгойд минь нээх зузаан олон шилтэй төмөр рам зүүлгээд баахан шилэн дотроос сонгож сонгож нэг шил зүүлгээд харуулж байна.Тэгсэн нөгөө муу золигын жижиг үсэг чинь тодроод ирдэг байншүү!
Тэр өдрийнхөө орой би ээжээ шаллаа.Эмч намайг хараа чинь муу байна гэж хэлж байна бага дээр нь шил зүүвэл хараа чинь тогтоно гэж.

Яг үнэндээ эмч надад хэлэхдээ чи шил зүүхгүй ч байсан болно гэж хэлсэн юмлдаа.Би л гэж нэг саваагүй амьтан тэр жижигхэн үсэг тодорч харагдсанаас болж би гэж хүн хамаг амьдралаа шилтэй өнгөрүүлэх сонголт хийчихсэн хүнд гар байгаамдаа.Өөртөө гомдоод ч яалтай билээ.Ингээд нүдний шилнээс болж миний амьдралд их олон өөрчилөлтүүд орсон.Олонч хочийг нэрнийхээ урд чимэг болгон дуудуулж явлаа.Шурик,Шар шувуунаас авхуулаад их олоон.

(үргэлжлэл байгаа гэхдээ мөддөө бичихгүй)

No comments: