Monday, August 4, 2008

Зуны амралт

Би багын гэрсэг ном уншиx дуртай гадагшаагаа бараг гардаггүй томоотой хүүхэд байлаа.(өөрийгөө аягүй магтсан ккк) Хичээл дуусахаар зуны гурван сарын амралтаараа л томилолт аван хөдөө эмээ өвөө дээрээ очино. Явахдаа ёс юм шиг үсээ хусуулж аваад、дээл хийлгэх даавуу,бүс дурдан,бакаал гутал аав ээж хоёроороо авхуулаад ЗАМ ЗАСВАРТ( хөдөө эмээ өвөөгийнд очихийг тэгж хэлдэг байв.) явдаг байлаа.

Учир нь хотын ажил мэдэхгүй хүүхдүүдээ хөдөө явуулж хурга ишиг хариулж мод түлээ хагалж ус зөөлгөж хатуу ажил биер нь үзүүлэхийг тэгж нэрлэдэг байсан юм.Хэнбугайн ч тэгээд нэр өгчихсийн бүү мэд. За тэгээд баахан халзан толгойтоо хэдэн цагаан бацаанууд хөдөө чинь очиж шуугиж өгнөдөө.Би ч том ачын тоонд ордог байсан болхоор доороо хэдэн цэрэгтэй、 дээрээ хоёр даргатай байлаа.Тэр хоёр дарга нь бол мэдээж өвөө эмээ хоёр маань. Өглөө би бүх цэргээ .. бүгдийг нь командалж байгаал эмээ өвөөгийн гэрийг бол гял цял болгож,хонь тугалын хашааг хөрсийг нь гартал цэвэрлүүлдэг байлаа.
Би өөрөө тэнд аргал хатааж түлш бэлдэх ажилыг гардан хариуцдаг гэрийн Галчнь.Өглөө гараал үхрийн хашааны хэдэн баасыг бүгдийг нь том шанаган хүрзээр нэг хутгалтаар бүгдийг нь тосон авч газар эгнүүлэн тавьж хатаадагнэг ийм ажилсаг хүү байлаа.

Өвөөгийнх жил болгон айл болон хаясаж дассан таван айлаараа Бага-нуур гэдэг газар зуншдаг байлаа.Таван айлын хүүхдүүд нийлсэн арван хэдэн бацаанууд зуны гурван сарыг хамттадаа их хөгжилтэй өнгөрүүлдэгсэн. хонь хургаа ээлжлээд хариулчихна.

Хонины ээлж тав хоногын зайтай болхоор бас чиг зутардаггүй байлаа.Хонинд явхаар өдөржин хэдэн хонь ямаа дагаж гөлийтлөө халуун наранд шаруулж их л уйтгартай ажилын нэг байдагсан.Ном уншиж нэг үзнэ.Нойр хүрнэ.Дуу дуулж нэг үзнэ.Хэдэн хонь ямаа энэ яжийнаа гэсэн байртай надруу нэг харна.Ямар одоогынх шиг I-pod Nintendo эд нар байсан биш.Тэхдээ би өөрийгөө саатуулаал байдаг байсан гэжүүгаа.

Нэг сайхан чавх гараа гаргаж хийж байгаан.Чавханы голоо ихэвчлэн хөнгөн цагаан төмөрөөр хийдэг байсан болхоор сайнхөнгөн цагаан төмөрний эрэлд эхэлж гарна.Тэр хөнгөн цагаан нь мэдээж Бага Нуурын нүүрсний уурхайн хог дээрээс л олдоно.Чавхаа хийхээр хэдэн цэргээ дагуулаад хогруу явж өдрийн тал болж байж хэдэн сайхан чавх хийхээр хөнгөн цагаан төмөр олно.Тэр хөнгөн цагаан төмөр нь өндөр хүчдэлийн төмөр болхоор гадуураа улаан,хөх бэрээстэй чавх хийхэд ганган эд байдаг байлаа.Төмөрөө олчихоод чавханыхаа ризэнийг олох гэж бас нэг ажил гарнаа.Хамгийн сайн ризэн бол унадаг дугуйны голын хаймар.Бас л олдохгүй айлын хүүхдээс авах гэж бөөн найраа болдог байлаа. Хөнгөн цагаан,ризэнээ олчуул хамгийн сүүлд чулуу хавчуулах зүйлээ бэлдэнэ.Тэрнийг бол орос хромны түрүйг хайчилж байгаад хийдэг байлаа.Ингэж нэг янзын сайхан чавхтай болж авсан би хонины ээлжинд явахдаа юу гэж зүгээр явахуу чавхныхаа ид шидийг үзэж онч мэргэнээ шалгаж талын бор оготны анд гардаг байлаа.
Муу хэдэн хонь ямаагаа өвс идүүлжтогтоочуулч ан эхэлнэдээ. Тэр хэдэн хонь ямаан дотор бие хаагаараа том нэг саарал ямаа байдаг юм.Нэр нь ухнаа эмээгийн өгсөн нэрлдээ.Ухнаа гэхлээр яг хардагын одоо бодход ухаантай ямаа байждээ.Тэр ухнаа л хаашаа явна бусад хонь ямаа ардаас нь явдаг тэдэн дотроо босс нь байсан юмуудаа. За тэрмүүг годон годон гээд ийш тийшээ явахгээд байхлаар нь Ухнаа гээд нэг муухай орилоход тэгсгээд зогсчихдог юм. Тэгээл миний ажил эхэлнэдээ.

Хөдөөгүүр явхад байдагдаа тал дээр хэсэг газар ногоороод харагддаг.За тэр чинь бол талын борын үүр.За тэгээд нүгэл хураахаар би үүрийг нь сахиад хэвтэчихнэ.Аз нь тааруул өдөрт нэгийг под хийлгээл байдаг байлаа.Идэж болдог бол идмээрчидэж болдоггүй болхоор элээ шувуу хооллоол байдаг байлаа.Гэхдээ одоо ингээд бодхоор би бас цөлжилтийн эсрэг бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан байгаа юм.Цөлжилтийн гол дайсан чинь талын бор оготношүүдээ тийм биздээ нөхөд минь!

No comments: