Tuesday, January 13, 2009

Цэцэрлэгт хүрээлэн

Манай гэрийн ойролцоо цэцэрлэгт хүрээлэн байдаг.Тэнд хаяа очиж амрах, алхах дуртай.Тэнд бүх юм байдаг.Цөөрөм байна,Цөөрөмд нь загас байна.Хэдэн паацагнасан нугас байна.Өндөр өндөр мод байна.Маш сайхан зүлэг байна.Ногоон зүлгэн дээгүүр алхангаа модод салхинд найгаж шуугих чимээ,шувуудын жиргэх,усны оргилох дууг сонсоод алхах бол үгээр хэлж мөнгөөр үнэлэмгүй мэдрэмжийг төрүүлдэг.
Тэнд байгаа хүмүүс бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг.Хосууд хөтлөлцөөд алхана.Аавууд хүүхэдтэйгээ тоглоно.Ээж нар тэднийхээ зургийг авж жаргалтай инээж сууна.Найз нөхдүүд бөөнөөрөө нийлж бүжигийн давтлагаа хийнэ.Хөгжим тоглодог хэд нь хөгжимөө тоглоно тэрнийг нь хүмүүс сонирхож зогсоно.Гүйдэг хүмүүс гүйнэ.Дугуй унадаг нь дугуйгаа унана.Онгоц нисгэдэг онгоцоо нисгэнэ.Нохой хүртэл тэнд жаргалтай.Байдагаараа xуцаал бөмбөг хөөгөөл давхиад байна.Би бол нисдэг тавгаа шиддэг.Тэгээд хойноос нь гүйнэ.Хөлс гарна.Халууцдаг.тэгэхлээр хувцасаа нимгэлчихдэг.Тэнд амьдардаг шувууд бас загас бүгд тарган цатгалан аз жаргалтай.Тэгсэн чинь надад УБ хотын даргаас гуйх ганц хүсэлт төрсөн.Биднийг Цэцэрлэгт хүрээлэнтэй болгоод өгөөч.Би чадхаараа хашаандаа жижигхээн цэцэрлэг байгуулна.Бас шийдтэй хаяа бөмбөг шидэж байхийн тулд.

2 comments:

soulmate said...

гоё цэцэрлэг бололтой
нүдэнд харагдаж байна

манай УБд нээрээ тийм газар ямар их дутагдаж байнаа. Хосууд хөтлөлцөөд зугаалах, хүүхдүүд салхинд гарч хөгшид нарлаж суух. Тайван амгалан тийм цэцэрлэгт хүрээлэн. Гоё модтой, зүлэгтэй. Цэнгэг агаар цэвэр устай...

Диваажин яриад байна уу би... УБд тийм газар хэзээ бий болох бол...

BoYKa said...

Tun udahgui ee. Bugdeeree hamt buteetsgeey,