Thursday, March 19, 2009

Бэр гуйлт

Бидний өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ их ёс төртээ уламжлалаа хадгалж, мөрдөж хойч үедээ уламжлуулдаг нандин уламжлатай билээ. Харин бидний үед энэ уламжлал маань жаахан тасарах хандлагатай, эсвүл бид жаахан үл тоосон шинжтэй байдаг болсиймуудаа.Саяа блогоор тэнж яваад бэр гуйх тухай олж уншаад дээр уншаад авдарандаа хийчихсэн байсан нэгэн бичлэгийг санаваа гэж.Ийм юм байналээшдээ.Манай өвөг дээдэс чинь эртнээсээ бэр гуйхдаа их ёсорхог ард түмэн байсан юм билээ. Хүүхний талынхан хүүгийн талын удам угсаа, хөрөнгө чинээ, зэрэг зиндаа их хардаг. Гэр бүл болох гэж буй хосын хайр сэтгэл бол нэг их голчлон авч хэлэлцэгддэггүй яваандаа дасдаг гэсэн ойлголттой байсан юм билээ. Хүргэний талынхан бэр гуйхаар ирэхдээ хадаг яндар, дагуул, мануултай бөөн сүр бэрийнд айлчлах ба нэлээн мэргэн цэцэн үгээр үг хаялцдаг байжээ.
Зээ,
Буга намнадаг нь манайд байна,
Булга зүйдэг нь танайд байна аа
гэж ирээл урсгаж өгдөг байсан гэнэлээ.Бэрийн тал нэлээн дургүйцсэн маягтай охиныг маань тэр тэгж гуйгаад, энэ ингэж гуйгаад гэх маягтай үнэ хаялцуулах болтой болоод явдаг байна. Гуйлгаж гуйлгаж үнэрхэж, тунирхаж байж нэг юм хэзээ авах өгөхөө тохиролцдог байж.За тэгээд бэрийн талынхан хүргэний талыг навс согтоож байж гэрээсээ гаргадаг хуультай гэж сонссон нутаг бүр өөр байж магадгүй ээ. За тэгээд гол ажилаа нугалсан хүргэн хүүгийн ар гэрийнхан найр хуриманд бэлтгэж сүйд болж түлш түлээ идээ ундаа айраг гэр хороогоо бэлдээд бөөн завгүй.
Бэрийн талынхан ч бас дээл хувцас, авдар сав тэргүүтнээ бэлтгэж бэлтгэл хангуулах том ажил өрнөнө. Бэр маань хайр дурлалаараа суугаагүй болхоор хурим найр болох хүртэл их л усан нүдэлдэг, ээждээ нүд чинь хавдчлаа гэж загнуулсаар хуримынхаа өдрийг хүлээнэ. Бэрийн талынхан охиноо явуулахдаа дуртай биш байдаг. Учир нь хүний хүн болоод явчхаар охиных нь хийж байсан үнээ малаа саах, хонь хургаа эргүүлэх, хувцас хунараа нөхөx гээд бүх л ажил нь эзэнгүйдэх хамаг ажилийн голыг нугалагчгүй болохтой ч холбоотой байдаг бололтой юм билээ.Тэгээд өдөр хоног явсаар хурим найрын өдөр ч болно. Хоёр талаасаа хүмүүс уриад, хавь ойрынхныгоо цуглуулаад бэлдчихнэ.Яг тэгээд бэрээ авах гээд очихлоор аав нь охиноо өгөхгүй гэх маягийн юм яриад бараг л буу шийдэмдээ хүрэх маягтай болоод явчдаг гэсэн хэхэ. Энэ ч бас хуучин эхийн эрхт ёсноос угсаатай бөгөөд хөдөлмөрийн хуваарь зөрчигдөж хөөрхий эх нь хохирох гээд байсантай холбоотой юмаа. Тэгж тэгж л найр болж хэдэн өдөр навс найрална. Найр өндөрлээд бэрээ мордуулах болно.Тэгэнгүүт нь хүргэний талынх бэрээ булаагаад зугтаноо хэхэ.За тэгээд нэг гэрт, нэг оронд орчихсон улс маргааш нь бие биеэ харахаас жоохон ичингүйрч байгаад л шөнө болмогц...байдал өөрчлөгддөг биздээ.Товчхондоо иймэрхүү байдаг юм шиг билээ.
тэгсэн oрчин үеийн бэр гуйлт ийм гэнээ хэхэ

ХYРГЭНИЙ ТАЛ:
Тэнгэрийн царайг ажиж Тэрбишийн зурхайг үзэж

Гарахдаа автобусанд сууж гадаа ирээд таксинд шилжиж
v
Орцны жижүүрт байцаагдаж орж ирсэний учир гэвэл:

Шавхай тарьдаг нь манайд байна шал угаадаг нь танайд байна

Урж тасддаг нь манайд байна умайлгаж оёдог нь танайд байна

Агсам тавьдаг нь манайд байна аргадаж унтуулдаг нь танайд байна

Хулгай хийдэг нь манайд байна хувааж иддэг нь танайд байна

Гадуур тэнэдэг нь манайд байна ганихарч хүлээдэг нь танайд байна

Энэ 2-ийг нийлүүлбэл элит биш ч гэсэн эгэл гэр бүл

Төрийн дансанд бүртгэгдэж түмэн олноо баясгах бусуу?

Байр сав хүүд минь одоо алга ч банкинд нь хэдэн юм бий

Их хуралд байдаг том хүргэн иймхэн юмыг аргалах байлгүй

Гаалид байдаг бага эгч нь ганц дүүдээ туслах байлгүй

Эхнэр бид 2 хашаанд гарч энэ 2-тоо байраа өгөх

Эцсийн вариант байгааг эрхбиш та нар болгооно уу?

Хайр энэрэлдээ багтааж хариуг үтэр соёрхоно уу?

БЭРИЙН ТАЛ:
Гэнэтийн зочдын үгийг гээх нь үгүй сонслоо

Эрх ганц охиныг минь рэкэтлэнэ гэвэл гонжийн жоо

Орон байргүй шалдан бандид охиноо бид өгөхгүй ээ

Сонирхол хүсэл байвал солонгост хүүгээ явуул!

Машин, байрны мөнгийг маш хурдан бидэнд ирүүл!

Дүлзэн ах нь цагдаагийн хурандаа

Дүүриймаа эгч нь тойргийг шүүгч

Баяраа дуу нь байрны атаман баяжиж болохгүй ээ та нар

гэнээ хахаха

4 comments:

tuvko said...

Хаха

oyunaa said...

he he orchin ueiinh ni hogjiltei yumaa, yadaj ingej guilgaj bgaad aild ochih yum shuu gesen he he

Ariuka said...

hehe nice!

Anonymous said...

funny&sad