Thursday, June 26, 2008

Төрсөн өдөр

Удахгуй дотны минь хүний төрсөн өдөр болно.Би гэдэг хүн ажилаасаа чөлөө авхаар шийдээд төрсөн өдрийн бэлтгэлд биеээ эртнээс бэлдэж ажилаас чөлөө гуйлаа.Дарга хэлж асууж байна.Ямар шалтагаанаар чөлөө авах болсон тухайгаа ерөнхийд нь бичээд ир гэж...........Би долоон булчирхайгаа тоочин байж чөлөө гуйхгүй бол тийм ч амар олдох шинжгүй бололтой!Ямар найзийн маань төрсөн өдөр гэж хэлэлтэй биш.За энэ ч яахав чөлөөгөө ямарч байсан авчихсан.
Тэгсэн нэг зүйл толгой шаналгаад эхлэв."Бэлэг" Ямар бэлэг сонгох вэ?
За сэтгэлээ шингээсэн бэлэг байхад гэж өөрийгөө аргалах боловч яг цагаа тулаад авах гэхлээр бас ч бас тийм амаргүй бололтой!
За бэлэг тэгээд болно байх.
Хамгийн гол төрсөн өдрөөр нь гэнэт баярлуулж "surprise" барих нь чухал.Энэ тухай уншиж буй таньтай зөвлөлдөхийг хүсэх ч энийг уншиж байх үед тань аль хэдийн төрсөн өдөр нь болоод өнгөрчих биз.Тиймээс өөрөө л нэг юм бодож олох хэрэгтэй.хммм...........
За ямар ч байсан би дотны хүнээ баярлуулах болноо!

2 comments:

Тэгшээ said...

Би бас хэн нэгний төрсөн өдөр давтагдашгүй чухал өдөр гэж боддог. тэр өдөр л найзыгаа баярлуулж хамтдаа сайхан хоромыг өнгөрүүлэхийг хүсдэг. Ямар ч үнэтэй бэлгээс илүү...
Харин өөрийнхийгөө тоодоггүйм шиг байгаан. хэхэ

Unknown said...

Сайн уу?
Буяа хүү хэдийнээс блог бичиж эхэлчих вэ?
За тэгээд төрсөн өдөр сайхан болсон уу? Манийхаа өмнөөс баярын мэнд хүргээрэй. Хүргэхээ мартчиж хэхэ.