Friday, September 26, 2008

Нэг ийм юм болсиймдаа

Тээр жил л дээ.Гэртээ би ганцаараа үлдэх их дуртай байдаг байлаа.Нэг өдөр би үлдэдгээрээ үлдээд ном уншаад бүр амтанд нь орчихсон уншиж суулаа.Гал зуух орсон ч номтойгоо өрөөндөө орсонч номтойгоо бүр салахын аргагүй уншиж байлаа.За байз тэгсэн мөртөө одоо болхоор яг юу уншиж байснаа санахгүй байгаам ямарчиг л их сонирхолтой ном уншсан байж таарна.
Идэж уухаа ч мартлаа.ээжийн өглөө гарахдаа идээрээ гээд бэлдээд орхисон өглөөний цай ширээн дээрээ яг л хэвээрээ.Хүү нь тэгтлээ амтархаж ном уншиж байлаа.Ингэж байхдаа гэдэс нь эвгүйрсэн дохио тархинд нь ирж буйг анзаарч ОО-д үргэлжлүүлж уншихаар орлоо.Цаг явсаар явсаар............миний хөл чинэрээд мэдээ алдарч байгааг би нээх их анзаарсангүй.Уншсаар уншсаар номондоо орсоор орсоор нүдний өмнүүр үйл явдал өрнөсөөр ........Гэтэл гэнэт энэ бүхнийг таслан хаалганы хонх дуугарлаа.Энэ нь намайг ялтачгүй номоо уншихаа болихоос аргагүйд хүргэж би хаалга тайлхаар босох гэтэл ...............би босож чаддаггүй ээ.Бүр бөгсөн бие тэр чигтээ мэдээ алдарчихаж.Гараараа хаалганы бариулаас зуурч байгаад би хүчээр хөл дээрээ зогссон боловч хөл маань бие ч даах чадалгүй би газар навс хийн ойчлоо.Хонх дуугарсаар ээж ирж байгаа бололтой.Даралтаар нь ээж гэдгийг шууд мэдэж байлаа.Юу болоод байгааг та ойлгож байгаа биздээ.Надад нэг ийм хөгтэй явдал тохиолдож байлаа.Мэдээж ээж гайхсан байлгүй яахав хүү хачин царайлчихсан хаалгаа удаж байж тайлхаар.Тэрнээс хойш би ОО-д удаан суухаас жаахан эвгүйрхэдэг болсиймдаа.

2 comments:

Unknown said...

xa xa xa, uuriinhuu tuhai unshij baigaa yum shig sanagdchihlaa :d Chi blog hutluud(hutluhgui ch bas) udaj baigaa yum shig baina. asuuh zuil baina. Bi neleen deer 1 blogiig ("togruu" blogspot gej baisan sanagdaj baina) ih unshah durtai baisiin. ih uvurmuch bichlegtei unshaad baimaar.... daan ch haigaad oldoggui. medej baival link-n plz ;-)

Buya said...

hi,comment bayarlalaa.blogtoo agaar oruulaagui udjiina aa.chinii heleed bgaa Togoruu gej doorh link deerh l yumshig bna.gehdee haalttai zovshoorogdson hundee unshij bolodog bolgochihson bololtoi.
https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=http%3A%2F%2Ftogoruu.blogspot.com%2F