Tuesday, October 14, 2008

Миний нойр

Ойрдоо нойр хүрэхгүй юуг ч юум бодон орондоо хөрвөөх хоногын тоо нэмэгдсээр.Өглөө түүнийхээ панг даахгүй нүд бүлцийн босох өдөр хоног үргэлжилсээр.

Ингэх болсон шалтгаан олон надаас хамааралтай болон хамааралгүй шалтгаанууд.
Миний бие энэ насандаа ихэдсэн зөрүүд дураараа зангийнхаа гайнаас болж өрөөлд болон өөртөө зовлон учируулж явсаар олны хараанд өртөж орох газаргүй болно.
Энэ бүхнээсээ болоод орондоо орж хэвтсэнч олон юм бодож олон цагыг өнгөрөөнө.

Хажуу байрны хоёр харанхуй шөнө болхоор хавь ойрныхноо унтуулахгүй хатуу үгийг хэлэлцэнэ>Хүмүүсийн хэрэгт оролцохгүй гэж хэрдээ тэсч хэвтэнэ.Тэвчин тэвчин гэхэд шөнөжин яаж тэсэхэв тэнхэл мэдэн орилно.Тэгэсгээд тэр хоёр намжина.Миний нойр хулжина.

Нойр минь хүрүхгүй байна гэж хэн нэгэнд хэлмээр санагдавч хэндээ хэлэхэвдээ одоо би элэгээ тэврээл хэвтэхээс.

1 comment:

oyunaa said...

Noir hurehgui bna gedeg estoi tam shuu. Ter horshuud yadag gainuud ve tee