Friday, February 6, 2009

Нэгэн гунигт ээж

Өчигдөр ZERO-гийн мэдээ үзэж байтал 60 гаруй насны ганц бие эмэгтэй тухай гаргаж байна.Нөхөр хүү охинтой өнөр гэр бүл байсан боловчиг 8 жилийн өмнө компаний захирал нөхөр нь салж хүү охин хоёр нь ч ээжээсээ харицаагаа тасалж хөөрхий эмэгтэй гунигт амидрал эхэлсэн бололтой юм.Насны эцэст ганцаар хоцорсон тэр гунигт ээж ганцаардлын гашуун зовлонг хангалттай амссаны эцэст хий юм мэдэрдэг хэнийг ч хамаагүй харддаг болтлоо дэмийрээд гудамжаар зөрж өнгөрөх хүн болгонийг өөрийнх нь тухай хэн нэгэнд мэдээлж байгаа мэтээр дотороо төсөөлөн ургуулж бодно.Сүүлдээ бүүр тэр нь даамжираад өөрийг нь алах гэж байна гэж бодсон хүмүүсийнхаа зургийг хүртэл авдаг болтлоо дэмийрдэг болсон байх юм.Тэр ээжийн авсан хүмүүсийн зураг нь 500 гаруй.Түүнийхээр бол энэ хүмүүс бүгд өөрийг нь алж магадгүй гэж бодсон хүмүүсийн зураг.Басх хэн нэгэн өөрийг нь цахилгаан соронзонгоор соронздоод тайван амар унтуулахгүй байна гээд шөнөжингөө гадуур тэнэж гэртээ хонодоггүй буудал дамжин хононо.Цахилгаан соронзоор өөрийг нь унтуулахгүй өвтгөөд байгаа хүнээ амидардаг байрныхаа доод давхарийн айл гэж боддог энэ эмэгтэй үнэхээр өрөвдөлтэй.Үүнийг үзэж суусан хүмүүсийн сэтгэл урагдах шиг л болсон байхдаа.Энэ ээж өдөрт бараг хоёрхон цаг унтадаг бусад үед нь ингээд л дэмийрээд явдаг.Магад ингэж бага унтаснаасаа болоод ингэж дэмийрэх нь даамжираад ч байж магадгүй л байх.Хоёр жилийн турш ээжтэйгээ уулзаагүй охин нь ээжтэйгээ утсаар яриж ээжийгээ хэвийн бус байгааг анзаарч нэгэн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнд туслах байгуулгад ажилладаг залууд хандсанаар энэ ээж өөрийнхөө хэвийн бус байгаагаа хүлээн зөвшөөрч эмчилгээ хийлгэхээр болсон юм. Тэр залуу уйгагүй тэвчээртээгээр тэр эмэгтэйтэй харицаж、 ярилцаж чадсаны үр дүнд тэр зовлонт эээж өөрийгөө ямар байдалтай байгааг ухаарч эмчилгээ хийлгэхээ зөвшөөрдөг юм.Энэ ээжийг ийм байдалд оруулахгүй байх боломж байсануу гэвэл байсан.Хоёр сайхан xүү охин төрүүлж өсгөчихөөд эцэст нь тэдэндээ хаягдаж ганцаардлыг мэдэрсэн нь л энэ ээжийг ийм болгожээ.Тэр ээжийн үргэлж авч явдаг цүнхэний доторхийг үзвэл хүү охин хоёрийнх нь багын зургууд,гарын алганы хээ,сургуульд тэнцэн орсон бичиг гэх мэт зүйлүүд гарж ирхэд хоолой руу нэг юм огшоод тэр эмэгтэйг ямар их өрөвдвөө.Охин нь ээжтэйгээ уулзахгүй гэж эхэн үедээ зүтгэж байсан боловч ээжийг нь эмчилхэд гэр бүлийн хүний оролцоо зайлшгүй хэрэгтэй гэж тэр залуу ятгасаний эцэст охин нь ээжтэйгээ хоёр жилийн дараа уулзаж ээжийгээ эмчилгээ хийлгүүлхээр болж энэ мэдээ дуусдаг.Тэгэхдээ тэр эмэгтэй шууд өөрийгөө өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө эрүүл гэдэгт итгэлтэй байсан.Харин охин нь ээждээ та хэвийн бус байна дэмийрээд байна гэхэд саяа л нэг ээж нь саяханыг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байсан өөрийнхөө байдлыг ойлгож эмчилгээ хийлгүүлэхийг өөрөө зөвшөөрдөг юм.Охин нь ээждээ ингэж жаахан санаа тавихад тэр ээж ямар хурдан өөрчилөгдвөө.
Энэ хий юм мэдэрч дэмийрэх нь ихэвчлэн 50-аас дээш насанд ганц бие болсон эмэгтэйчүүдэд тэр тусмаа өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдэд илүү илэрдэг гэж мэдээн дээр гарч байналээ.
Мэдээ үзсэний дараа бүх япон залуучууд ингээд ээж ааваа тоохгүй хаяад явчихдаг гэж бодоогүй ч одоо залуус ер нь их хүйтэн хөндий болох тийшээгээ хандаж байгаан байндаа гэж бодлоо.
Бид нар ч гэсэндээ ээж аавыгаа өндөр нас гараад ирхийн цагт байгалийн жамаар хэн нэгэн нь түрүүлээд өнхөрөөд өгөхийн цагт сайн асарч халамжилж байхгүй бол тэд маань их ганцаардаг юм байнашүү гэж бодлоо.

2 comments:

Ганхуяг said...

Иймэрхүү сэтгэцийн өвчин олдмол гэхээсээ илүү төрөлхийн байх нь олон тохиолддог. Бодвол шизофреник ааш зангийх нь улмаас гэр бүл нь салж хөндийрсэн биз.

soulmate said...

нэг талаас ээжийгээ орхисон хүүхдүүд муухай
нөгөө талаас өөрийгөө бодохгүй бүхнээ хүүхдүүддээ зориулаад насны эцэст өвчтэй болсон ээж өрөвдөлтэй

бид нар ээж аавынхаа ачийг хариулна гээд л том юм бодоод байдаг, үнэндээ бол ойр ойрхон уулзаж эрүүл саруул яваагаа харуулаад хууч яриаг нь сонсоод явахад л тэд маань ямар их баярладаг билээ дээ.

ингэж бодохоор хол байгаа нь буруу санагдаад байгаамаа. хурдхан л буцмаар байна